Туяагийн халиун морь
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Туяагийн халиун морио энэ. Өөрсдөө ярих нь манай унаган адуу буюу Тэс адууны угшилтай Хомын борлог хэмээх орон нутагдаа нэрт гарсан азарганы удмынх гэдэг ч. Нутаг орны зарим хүмүүс хэлцэх нь Хөвсгөл аймгаас туувраар явсан хүмүүсээс авж үлдсэн гүүнээс нилээн хожим гарсан унага ч гэх ярих нь бас байдаг. Ямартай ч баруун бүс аймгаас тодорсон онц хурдан их насны морио. Халиун морь нь Морин эрдэнийн бат оршил - 1995, Адууны хишиг өлзий дэлгэр Баруун бүсийн наадам - 1997, Болон Сар хайрханы наадмуудад тус тус түрүүлсэн. Морины олон газрын холд байх тусмаа хурдалж байдаг сайн адууны шинжийг агуулсан ажнай, арай өөр дөмөг эзэнд байсан бол өшөө их амжилт үзүүлэх байсныг хэн хүнгүй ярьдаг аа. Баруун бүс нутгийн анхны Даншиг Морин эрдэнийн бат оршил наадамд 500 гаран их насны морь уралдсанаас халиун морь тасархай ирхэд эзэн нь тосоогүй, хүүхэд нь нутгийн хүмүүс Туяа уяачын аав зэрэг хүмүүс морины хөлсыг хусаад эзнийг нь хайж эрэл сурал болход сайн эр согтуу танхайрсанаас шонгийн мод тэврээд гавлуулчихсан байсан гэдэг. Түрүүлсэн морины эзэн энэ хүн байна билэг дэмбэрэлийг бодоод суллаж болхуу гэж учирлаж хүмүүс гуйснаас цагдаагаас суллуулсан гэдэг. 1997 онд Говьалтайн Дэлгэрийн талд болсон Даншиг наадамд эзэн Туяа нь бас л чамгүй бор дарс хүртсэний эцэст Халиун мориныхоо бүх медаль хусуур сойзоо гээчихсэн түүхтэй. Анхны их хурд наамамд тулгаж ачиж ирсэнээс болж тодорхой амжилт үзүүлээгүй хэмээдэг, машинд урьд нь ачигдаж үзээгүй морь хол газар ачигдаж ирхээр биеэ хэт барьсанаас урьдын давхилдаа хүрдэггүй тал байдаг. Иймд хашир туршлагатай уяач нар морио урьд нь ачиж ойр зуур явж буулгах мэтээр цожироог нь гаргаж аажуухан дасгадаг, эсвэл уралдах газраа эрт хэдэн өдрийн нөөцтөй ирж морио амрааж хэвийн хуучин байдалдаа ортол нөөц өдөртөй ирдэг.
Хожим Н.Туяа уяач төв суурин бараадаж Улаабаатар хот цайз зах орчимд суурин амьдрах болж, халиун морио Завхан нутгаас гаралтай Говьсүмбэр аймагд амьдрах нутгийн айлын адуунд тавьсан байхад нь миний бие зориудаар зорьж очиж халиун морийг бодитоор харах завшаан тохиосон юм. Тэгхэд халиун морь урьд хөлөндөө бага зэргийн цустай болчихсон нас жоохон ахимаг болчихсон хэдий ч аргагүй сайхан буян байж билээ, тэр салтаа нүд харц үнэхээр ховорхон хүлэг байсан даа. Ингэж Баруун бүс нутагд төрж тэндээ хурдан нь тодорж түмэн олныг баясгаж явсан энэ онц хурдан хүлэг зүүн аймаг болох Хэнтий аймаг Говьсүмбэр аймаг Багануурын зааг газраар нүд аних хувь тохиолдоо байж.
Миний бодлоор халиун морь Даян Түмэн эхийн болзол хонгачихсан хүлэгдээ.
Тааврын уралдааны хариуг би хэнийг шалгаруулахаа мэддэггүй ээ та бүхэн наддаа хамт энэ удаагийн ялагчыг тодруулж өгөөч. Бор Пүүжээ Сайхан Монгол морь гурав л нилээн дөхүүлсэн шиг санагдлаа, та бүхэн сэтгэгдлээ өгөөж, хамгийн олон санал авсан хүнийг шалгаруулая уншигчидаа
3 comments
Puujee, Bor 2 sain bichsen bn gej huwidaa dugenlee. 2-uulaal ylagch bolohoor yum bn. Tehdee Puujee ni turuulj comment bichsen bolohoor ylagch bolgoh ni deer yumuu gj bodloo
Түрүүлж сэтгэгдэл бичсэн Пүүжээг шалгаруулая аа, Пүүжээ дугаараа явуулнуу сэтгэгдэлээр
Баярлалаа Түрүү айраг. 98186442. Амжилт хүсие