Унаач уяач хүлэг 3-н од нийлж хэмээн хурсан олон хурдалсан бүхний цээжинд давхиж, хэзээч тасрахгүй Монголын хурдан морины түүхэнд үлдэх тэр торгон агшиныг энэ л хийморь буян нь даадаг учир жанцантай ажгуу.
1999 оны Алтан овооны төрийн тахилгатай даншиг наадам, тэр зуны отгон том наадам тэр хирээр төв болон баруун бүсдээ өнгөнд уралдсан олон адуу давхар уяагаар очлоо, хэзээнээсээ хурдан адуугаараа алдартай Сүхбаатар аймаг Алтан овоонд уралдуулж хүлэг мориныхоо чансаа чадал байц байдлыг шалган гэдэг уяач хүнээс авдаг улсын зэрэглэлтэй шалгалтын нэг. Нэгэн ёсны адууны түвшин тогтоох конкурс гэж байдаг бол тэрэн угдаа Алтан Овооны даншиг наадам юмуу даа.
Энэ наадамд одоогийн УИХ-н гишүүн Р.Будын одоогийн Пагмаа халтар Номт халтар Тахилт халтар г/м олон азрага нь тэр үед жинхэнэ шижэгнэсэн сайн үрээнүүд нас насандаа хавирч уралдах үрээ ховортой барагтайхан үрээг үрчих шахсан хэнийч нүдийг булаах сайхан буянгууд.
Эдний морьдийг Будын ганц эгчийнхэн зээ банди унана, түрүүлнэ хэмээн харсан халтар азарга нь айрагдаад. Их нас нилээн дундуурхан ирлээ, соёолонгоо мордуулчихаад их дээгүүр харлаа байдаггүй бүүр тоолсоор байгаад соёолонгын цуваа дуусхад үрээ нь байдаггүй, сандарж тэвдээд хамгийн түрүүнд муу л юм бодогдох болхоор эмнэлэгийн машин руу хүн давхиулсан чинь хүүхэд нь ч байдаггүй. Ингэж сандралдах хооронд хязаалан мордох боллоо хүүхэд байдаггүй. Хурдан морины уралдаан маань их спортоос ялгагдах онцлог нь зан заншилын хэм хэмжээ их агуулагддаг утгаараа билэггүй муу юм бодож бэлддэггүй онцлогтой байхийм. Сагс юмуу хөлбөг гэхэд аливаа багд замень тоглогч байна тэгхэд уяач хүн наадамд явахдаа хүүхэд тэгчихвэл тэгнээ гэсэн билэггүй зүйл бодож ЗАМЕНЬ хүүхэд авч явдаггүй бас нэг онцлогтой спорт юмаа.
Цагаа тулхаар сайн морины хүүхэд ховор барааны нэг юм наадам дээр, моринд хүндэдсэн голдуу таворашь нар л нүдэнд үзэгдээд байж. Ямар зорьж ирсэн үрээгээ мордуулалгүй үлдээлтэй биш.
Энэ мөчид хэн нэгэн хүүе энэ машины сүүдэрт АМБАСГА Амраа унтаж байна гэх нь тэр.
Амбасга Амраа гэдэг нь амьдрал тааруухан өвөөтөйгөө амьдардаг зунтай айл амьтанаар хэсээд адуу малын ажилд туслаад өөрийгөө болгодог, өөриймсөг халамж анхаарал муугаас толгойн дээрээ мөөгөнцөр үлд гарчихсан. Наадмаар хүний морины хөлс хатааж хуушуур ундаа хүртчихдэг хөлсөөрөө ходоодоо тэжээгээд сурчихсан хөөрхөн хүү. Харамсалтайн толгойн дээр нь гарсан зүйлээс болоод хүмүүс нийтлэг цэрвэх маягтай тар сунгаанд ганц нэг давхар насаа унуулах болхоос наадамд авч явахгүй байх жишээний.
Хүүе энд амбасга Амраа байна гээд босгоод ирхэд Буд уяач хараад цовоо хүү байна мордуулчихий гээд
-чи унаж чадахуу гэхэд
-чаднаа гэх. Эмээл нь бас соёолонд яваа өөр эмээл гэх яриаг сонссон Амраа хүү юүхэв эмээл хэрэггүй ээ би зайдан уначихий гээд хоёр гутлаа тайлж шидчихээд үсрээд мордчихож. Марзайлж гийнгоолохын хувьд Амраа хүү харин ч нэг шуранхайдтал хүлэгийн хийморийг сэргэтэл марзайлж байна гэнэ. Хязаалан шүдлүүлээд гарж байх агшинд соёолонгийн зам руу явсан машинтай хүмүүс уяа нь мултраад үрээтэйгээ гэлдэрч явсан хүүхдээ олчихсон амьсгаа дээртэй давхиж ирээд унаж дадсан хүүхдийг нь мордуулчихий гэхэд Р.Буд уяач нялх амьтныг чинь мордуулчихаад яаж одоо хүүхэд ирчихлээ буу гэх юм энэ чигээр нь явуулчихий хэмээсэн гэдэг. Ингэж л 1999 оны Алтан овооны тахилга наадмын хязаалан насанд Р.Будын хар үрээ тасархай түрүүлсэнээр Тахилт хар хэмээх дуудлагатай болж машины сүүдэрт унтаж байсан хүү танихгүй хүний хүний морь унаж одоо таньж мэддэг нь Амбасаг Амраа гэхээ болж сайдын унаач аа гэсэн шинэ хочтой болж.
Зам мөр зураг төөрөг гэдэг хурдан морь уяач хүүхэд гурав эвцэлдэж байж давхидаг нэгэн жишээ энэ буюу.
Энэхүү бичлэгээс иш татах болвол WWW.MORITON.NET TURUUAIRAG блогын нэрийг заавал дурьдах хэрэгтэй.

Энэхүү хүлэг эзэн хоёр бол Монголын хурдан морины түүхэнд өөрсдийн нэрээ дархалж үлдээсэн эрдэнүүд.