ТҮРҮҮ АЙРАГ


Pages

  • Home
  • Тухай

Categories

  • Бүлэггүй (124)

Archives

  • Наймдугаар сар 2010 (7)
  • Долоодугаар сар 2010 (26)
  • Зургадугаар сар 2010 (11)
  • Тавдугаар сар 2010 (8)
  • Дөрөвдүгээр сар 2010 (3)
  • Гуравдугаар сар 2010 (6)
  • Хоёрдугаар сар 2010 (7)
  • Нэгдүгээр сар 2010 (14)
  • Арван хоёрдугаар сар 2009 (6)
  • Арван нэгдүгээр сар 2009 (3)
  • Аравдугаар сар 2009 (8)
  • Есдүгээр сар 2009 (2)
  • Наймдугаар сар 2009 (7)
  • Долоодугаар сар 2009 (5)
  • Зургадугаар сар 2009 (4)
  • Тавдугаар сар 2009 (6)
  • Дөрөвдүгээр сар 2009 (1)
  • Блогчидын холбоос

    • Морьтон.нет

Meta

  • Нэвтрэх
  • Valid XHTML
  • XFN
  • About WordPress
  • WordPress

Subscribe

  • Complete Feed
  • Comments
« Хүн малын зоо тэнийсэн урин цаг аа гэж
Усан засал »

Болсон явдал

Эрдэмт мэргэн уяач хашир туршлагатай адуучин эрсийн тухай ам дамжсан домог мэт амьд түүхүүд ард түмний дунд бишгүй их байдаг аа.

Ингээд энэ удаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “дааган” хэмээх Нараа уяачын болсон явдалаас хүргэе.
Тухайн байгаа хүрээлэлдээ даага сайн уядаг тэр хирээрээ даага сайн давхиулж хүн зоныхоо дунд ДААГАН гэдэг цол гуншинтай хөлгөн их уяач нар олон байдаг.
Ахмад настай олон сайн уяачын амнаас даага аятайхан уяаад сурчихвал бүх насны морийг жидхэн эвлүүлээд байх хэмжээнд хүрдэг ээ хэмээсэн нь олонтой дуулддаг. Энэхүү философи ихтэй үгнээс даага сайн уяаад сайхан давхиулаад дараа нь тэр даагаа нас нийлтэл нь жил болгон уяаад нас бүрийн уяаны онцлог алдаа оноогоо дэнслэх нэг ёсны морь уяах их эрдэмийг А-гаас нь Я-хүртэл тасралтгүй суралцах уяаны их эрдэм ДААГА уяхаас эхэлдэг болвуу гэсэн “логик” утгатай агаар нэг санагддаг аа.
1999 оны Сүхбаатар аймгийн хурдан дааганы уралдаанд тус аймгийн Халзан сумын “онгорой” хэмээх Цэрэндорж уяачын хээр даага түрүүллээ.
Тэр намар 9 сарын нэгэнд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд алдарт Нийгмийн хонгор морины 40-жилд зориулсан том наадамтай.
Сүхбаатар аймагынхан болон моринд дуртай хүн бүрийн эрхэм хүлэг болох Нийгмийн хонгор морины 40-жилийн ойн баярт Сүхбаатар аймгийн бүх сумаас олон уяач очлоо.
Тус наадамд их нас даага уралдана гэх, аймгийн наадмын түрүү даага, Эрдэнэцагааны Орлой хоршооны хонгор морь, Онгуу гуай, Ухна гуайнхан Буд С.Төмөрочир гэх мэтчилэн улс даяар олны танил болсон уяач нар ирсэн зэргийг дурьдхад хир чансаатай наадам болох нь харагдана.
Гаднаас ирсэн уяач нар сумын төв болон морь барих газраар хөлхөлдөөд худаг ус бараадаад наадмын урд өдрийн нийтлэг дүр зураг Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд тодроостой.
Аймгийн наадмын түрүү дааганы эзэн онгорой Цэрэндорж хээр даагаа эхтэй нь цуг хөтлөөд худаг дээр иртэл гурван аятайхан даага хөтлөсөн үл таних эр исгэрээд даагануудаа ханатал услаад зогсож байж.
-За сайхан наадаж байна уу
-сайн явж байна уу морь хурдан уу
-маргааш л харна даа зэрэг түгээмэл мэнд усаа солилцоод Цэрэндорж хүмүүс адуу малаа услаад дууссаны хойно тавтай услахаар хээр даагаа амгайжлаад зогсохыг харсан үл таних гурван даагатай эр наад даагаа уславал маргааш миний гурван дааганы ард л гишгэх болхондоо гээд өөр ч юм хэлэлгүй мордоод явчихаж.
Маргааш их нас уралдахад Орлой хоршооны цуут хонгор морь түрүүлллээ.
Даага уралдахад Цэрэндоржын хээр даага түрүүлж үл таних эрийн услаж зогссон хоёр хусран нэг сөнгө даага дараагаараа ирж.
Даага ирсэний дараа Цэрэндорж уяач Сүхбаатар аймгынханы дунд “дааган” Нараа хэмээн олны дунд нэр түгсэн уяачтай тааржээ гэдгээ төвөггүйхэн ухамсарлаж. Нутгаас гархаас өмнөхөн нь хүмүүс Сүхбаатар суманд гаднаас ирсэн хүнд дааганы түрүүгээ тэр бүр өгөөд байдаггүй олон даага давхараар нь уядаг Дааган Нараа гэж уяач бий шүү гэх нь санаанд зурас хийсэн гэдэг
Даага цоллох үеэр хоёр уяач албан ёсоор сайхан танилцаж.
Хожим нилээн хэрэгт дуртай нэгэн
-Нараа уяач аа та яагаад уславал миний гурван дааганы ард давхин гэсэн юм гэхэд
-Ус л амсвал гэдэс нь алдагдахаар харагдаад л тэр
-Ус амсахгүй адуу харангатахгүй юу гэхэд
-Тийм сайхан сүүтэй гүүний хусран даага ганц өдөр алзахгүй ээ
-Хүн өөрийнхөө гурван даагыг дийлж түрүүлэх дааганы засалыг хэлдэг хүн байхаа гэхэд
-Хол газраас зориод ирсэн хүнийг бас тийм сайхан даага замдаа гэдэс нь зайлагдахд тун ойрхон болчихоод байхад мэдэх юмаа хэлэхгүй өнгөрвөл алдас шүү дээ гэх.
Нараа гэж ийм сайхан гүндүүгүй их уяач орон нутагдаа морьдоо уясаар сууна.
Дараа онгорой хэмээх Цэрэндорж уяачын тухай бичнээ, Цэрэндорж уяачын услалгүй хоноод уралдуулж түрүүлгэсэн хээр даага болон тэдний адуунаас хот руу зарагдсан олон сайн адууны тухай өгүүлэх болноо..

This entry was posted on Пүрэв, Хоёрдугаар сар 4th, 2010 and is filed under Бүлэггүй. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

2 comments

hi turuu airgaa chi sukhbaatar aimgiinh ym u

by muugii, wrote on 05.02.2010 - 08:09 | visit link

iim saihan zuil olon olnig bichig hurteel bolgoj bgaarai, amjilt husiiiii and mini!

by bor, wrote on 05.02.2010 - 09:55 | visit link

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

All fields marked with " * " are required.

© Copyright 2010 ТҮРҮҮ АЙРАГ All Rights Reserved
WP Theme Design by Animals Templates Sponsored by Weight Loss and SexHealthBlog.com