ТҮРҮҮ АЙРАГ


Pages

  • Home
  • Тухай

Categories

  • Бүлэггүй (117)

Archives

  • Долоодугаар сар 2010 (26)
  • Зургадугаар сар 2010 (11)
  • Тавдугаар сар 2010 (8)
  • Дөрөвдүгээр сар 2010 (3)
  • Гуравдугаар сар 2010 (6)
  • Хоёрдугаар сар 2010 (7)
  • Нэгдүгээр сар 2010 (14)
  • Арван хоёрдугаар сар 2009 (6)
  • Арван нэгдүгээр сар 2009 (3)
  • Аравдугаар сар 2009 (8)
  • Есдүгээр сар 2009 (2)
  • Наймдугаар сар 2009 (7)
  • Долоодугаар сар 2009 (5)
  • Зургадугаар сар 2009 (4)
  • Тавдугаар сар 2009 (6)
  • Дөрөвдүгээр сар 2009 (1)
  • Блогчидын холбоос

    • Морьтон.нет

Meta

  • Нэвтрэх
  • Valid XHTML
  • XFN
  • About WordPress
  • WordPress

Subscribe

  • Complete Feed
  • Comments

Archive for Хоёрдугаар сар, 2010

Сайн Монгол адууны хүчээр дэлхийн талыг эзэлсэн баримтаас

Categories: Бүлэггүй | Хоёрдугаар сар 21st, 2010 | by turuuairag | no comments

Хэдийгээр аричууд, ассирчууд, скифүүд, сарматууд зэрэг морьтон, бас дайчин ард түмэн олон байсан ч Чингисийн үеийн монголчууд шиг лут дайчин МОРЬТОН баатрууд түүхэнд хэзээ ч байсангүй.

Дундад Азийн орнуудыг эзлэх явцад Чингис хааны хоёр шилдэг жанжин Зэв, Сүбээдэй хоёр Хойд Энэтхэг хүрч, замд тааралдсан бүх ард түмнийг ялан дийлж, хөөж туусаар Дон мөрнийг гаталж, Азовын тэнгисийн эргээр Крым хүрч, дараа нь эргэж, өмнөд Оросын буюу половчуудын тал нутгаар дайран эргэж эх орондоо иржээ. Энэ бол цэрэг дайны түүхэнд хамгийн хол, гэхдээ хамгийн хурдан хийсэн аян дайн байлаа. 10 мянга гаран километр дайн тулаантай замыг монгол морь, цэргүүд хоёр жилийн дотор туулжээ.

Хуяг дуулга хоол хүнс ачсан морь өдөрт 150 километр явж байсан удаа маш олон. Монголын цэргүүд половчуудыг бут цохиход тэд киев хотод зугтан очжээ. Оросын ноёдууд нэгдэж, монголчуудтай тулалдахаар Дорнын хөндийд иржээ. Энд, 1223 оны 6-р сарын 16-нд шийдвэрлэх тулалдаан болсон юм. Энэ тулалдаанд оросууд “түүхэндээ хэзээ ч байгаагүй том ялагдал хүлээж”, монголчууд нутгийн зүг саадгүй явсан юм.

1238 онд Бат хаан гурван зуун мянган цэргээ дагуулан Орос нутагт очжээ. Монголын цэргүүд дорно зүгээс давшин Ижил мөрний болгаруудыг хядаж, 12-р сард оросын томоохон хот Рязанийг эзэлж шатаажээ. Дараа нь Коломна, Москва, Суздаль, Владимир хотуудыг эзэлжээ.

1239 оны зөвхөн 2-р сард Бат хааны цэргүүд 14 томоохон хотууд, тоо томшгүй олон тосгон сууринг эзэлжээ.

1240 онд монголчууд тухайн үеийн хамгийн том хот Киевийг эзэлж, цаашлан Карпатын нурууг давж Европ тивийн гүнд очжээ.

Сайо мөрний эрэг дээр монголчууд Унгарын хааны цэргийг бут цохиж, Польшийн хоёр ч ноёны цэргийг хядан, Доод Силезид нэвтэрчээ. Энд Германы хааны төмөр хүлэгт баатруудын цэргийг хядаж, устгаад Монголд их хаан нас барж, Их хурилдай цуглах мэдээ ирсэн тул нутаг буцсан юм.

Дэлхийн түүхэнд байгаагүй энэ их аян дайнд монголын цэргүүд эрэлхэг сайн монгол морь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.
Үнэхээр шандаст сайн Монгол адуу бол эр зориг тэсвэр хатуужилийн туйл бөлгөө.

0_839c33c6

Read Full Post »

Сар шинийн мэнд

Categories: Бүлэггүй | Хоёрдугаар сар 13th, 2010 | by turuuairag | no comments

Ажил үйлс бүтэмжтэй, амжилт бүтээл дүүрэн хуучин он хангирсан одож, хотол даяараа хөгжин дэвшиж, үйлс бүхэн өрнөн дэлгэрэх “Тийн урвагч” хэмээх төмөр бар жил урган гарч байна. Морио дээдэлдэг нийт ард түмэн та бүхэн минь айл хотлоороо амар амгалан байж аливаа санасан бүхэн чинь үргэлж бүтэж яваарай гэж МОРЬТОН нэтын ТҮРҮҮАЙРАГ блогын зүгээс баярын мэндчилгээ дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Read Full Post »

Усан засал

Categories: Бүлэггүй | Хоёрдугаар сар 11th, 2010 | by turuuairag | no comments

Хурдан морины уяа засал арвин баялаг, тэр дундаа хүний санаанд оромгүй жижэгхэн заслууд бас байх юмаа.
Нилээн дээр үед Дэндэв тайж билүү нэгэн их уяач туслахтай их морио хар чийг унах үеэр худгийн хүйтэн усаар шавшиад ир гээд хувин луужин гутал өгч явуулсан домог байдаг.
Тэгвэл ардын хувьсгал ялсанаас хойшхи наадмуудад домог болсон хурдан азаргануудад эзэд нь усан засал хийж уралдуулж байсан ам дамжсан яриа байдаг.
Хэнтий аймгийн Донойн Цэгмид түмэн эх саарал азаргаа дунд сунгаанд нийлүүлэхэд арваадаар ирж. Хэд хоногын дараа их сунгаанд нийлэх өдөр нь уралдуулалгүй ганцааранг нь Хэрлэн голд харгай ихтэй мяралзсан гарамтай газарт хэдэн цаг уяж байлгасанаа гаргалгүй урсгал сөрүүлж нилээн газар алхуулсанаа цэмжийтэл хусчихаад ажил хийлгүй өнжиснөөр тэр зун нутагдаа холхон түрүүлж байсан гэдэг.
Алдарт Даваанээрэнгийн халзан азаргыг нас харьцангүй ахисан үед, тухайн цагтай олон сумыг хамарсан өвлийн уралдаалагд урьд өдөр нь адуунаас барьж хүч таргаар сайнгүй азаргаа хэдхэн шанага усаар цацаж бөмбөгнөтөл нь уяж хоноод маргааш нь мөн л түрүүлгэж байсан гэдэг.
1998 онд байх Төв аймгийн Борнуур суманд өвлийн наадамд өглөө эрт сахал Нямдоржын уяан дээр очиход хонгор морины зоо хондлойнд хөлдсөн мөсийг цэвэрлээд зогсож байхыг харсан өөрийн нүдээр харсан юм.
Тэгхээр ус зуны уяанд өөх махыг буулгах дотор онгойлгох эсвэл уйдсан бүүр зүдэргээ суусан морийг болхоор усны чимээ дуу сонсгох тогтуун усанд хөтлөх зэргээр сэргээгээд байх шиг байгаа юм.
Өвлийн уяанд болхоор ус цацаж махыг нь босгож хатыг чангалах зэргээр тус бүрт нь хаана яаж ямар хэмжээтэй хэрэглэх нь уяач хүний морио мэдрэх мэдрэмжнээс шалтгаалаад байх шиг санагддаг аа.
Энэ бүхэн бол миний сонссон болон харсан зүйлээсээ дүгнэсэн зөвхөн өөрийн бодол шүү. Ингээд өөрийнхөө бодлоос хуваалцлаа санал болон шүүмжлэл нэмэх болон хасах зүйлээ харамгүй бичээрэй та бүхэн

Read Full Post »

Болсон явдал

Categories: Бүлэггүй | Хоёрдугаар сар 4th, 2010 | by turuuairag | 2 comments

Эрдэмт мэргэн уяач хашир туршлагатай адуучин эрсийн тухай ам дамжсан домог мэт амьд түүхүүд ард түмний дунд бишгүй их байдаг аа.

Ингээд энэ удаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “дааган” хэмээх Нараа уяачын болсон явдалаас хүргэе.
Тухайн байгаа хүрээлэлдээ даага сайн уядаг тэр хирээрээ даага сайн давхиулж хүн зоныхоо дунд ДААГАН гэдэг цол гуншинтай хөлгөн их уяач нар олон байдаг.
Ахмад настай олон сайн уяачын амнаас даага аятайхан уяаад сурчихвал бүх насны морийг жидхэн эвлүүлээд байх хэмжээнд хүрдэг ээ хэмээсэн нь олонтой дуулддаг. Энэхүү философи ихтэй үгнээс даага сайн уяаад сайхан давхиулаад дараа нь тэр даагаа нас нийлтэл нь жил болгон уяаад нас бүрийн уяаны онцлог алдаа оноогоо дэнслэх нэг ёсны морь уяах их эрдэмийг А-гаас нь Я-хүртэл тасралтгүй суралцах уяаны их эрдэм ДААГА уяхаас эхэлдэг болвуу гэсэн “логик” утгатай агаар нэг санагддаг аа.
1999 оны Сүхбаатар аймгийн хурдан дааганы уралдаанд тус аймгийн Халзан сумын “онгорой” хэмээх Цэрэндорж уяачын хээр даага түрүүллээ.
Тэр намар 9 сарын нэгэнд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд алдарт Нийгмийн хонгор морины 40-жилд зориулсан том наадамтай.
Сүхбаатар аймагынхан болон моринд дуртай хүн бүрийн эрхэм хүлэг болох Нийгмийн хонгор морины 40-жилийн ойн баярт Сүхбаатар аймгийн бүх сумаас олон уяач очлоо.
Тус наадамд их нас даага уралдана гэх, аймгийн наадмын түрүү даага, Эрдэнэцагааны Орлой хоршооны хонгор морь, Онгуу гуай, Ухна гуайнхан Буд С.Төмөрочир гэх мэтчилэн улс даяар олны танил болсон уяач нар ирсэн зэргийг дурьдхад хир чансаатай наадам болох нь харагдана.
Гаднаас ирсэн уяач нар сумын төв болон морь барих газраар хөлхөлдөөд худаг ус бараадаад наадмын урд өдрийн нийтлэг дүр зураг Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд тодроостой.
Аймгийн наадмын түрүү дааганы эзэн онгорой Цэрэндорж хээр даагаа эхтэй нь цуг хөтлөөд худаг дээр иртэл гурван аятайхан даага хөтлөсөн үл таних эр исгэрээд даагануудаа ханатал услаад зогсож байж.
-За сайхан наадаж байна уу
-сайн явж байна уу морь хурдан уу
-маргааш л харна даа зэрэг түгээмэл мэнд усаа солилцоод Цэрэндорж хүмүүс адуу малаа услаад дууссаны хойно тавтай услахаар хээр даагаа амгайжлаад зогсохыг харсан үл таних гурван даагатай эр наад даагаа уславал маргааш миний гурван дааганы ард л гишгэх болхондоо гээд өөр ч юм хэлэлгүй мордоод явчихаж.
Маргааш их нас уралдахад Орлой хоршооны цуут хонгор морь түрүүлллээ.
Даага уралдахад Цэрэндоржын хээр даага түрүүлж үл таних эрийн услаж зогссон хоёр хусран нэг сөнгө даага дараагаараа ирж.
Даага ирсэний дараа Цэрэндорж уяач Сүхбаатар аймгынханы дунд “дааган” Нараа хэмээн олны дунд нэр түгсэн уяачтай тааржээ гэдгээ төвөггүйхэн ухамсарлаж. Нутгаас гархаас өмнөхөн нь хүмүүс Сүхбаатар суманд гаднаас ирсэн хүнд дааганы түрүүгээ тэр бүр өгөөд байдаггүй олон даага давхараар нь уядаг Дааган Нараа гэж уяач бий шүү гэх нь санаанд зурас хийсэн гэдэг
Даага цоллох үеэр хоёр уяач албан ёсоор сайхан танилцаж.
Хожим нилээн хэрэгт дуртай нэгэн
-Нараа уяач аа та яагаад уславал миний гурван дааганы ард давхин гэсэн юм гэхэд
-Ус л амсвал гэдэс нь алдагдахаар харагдаад л тэр
-Ус амсахгүй адуу харангатахгүй юу гэхэд
-Тийм сайхан сүүтэй гүүний хусран даага ганц өдөр алзахгүй ээ
-Хүн өөрийнхөө гурван даагыг дийлж түрүүлэх дааганы засалыг хэлдэг хүн байхаа гэхэд
-Хол газраас зориод ирсэн хүнийг бас тийм сайхан даага замдаа гэдэс нь зайлагдахд тун ойрхон болчихоод байхад мэдэх юмаа хэлэхгүй өнгөрвөл алдас шүү дээ гэх.
Нараа гэж ийм сайхан гүндүүгүй их уяач орон нутагдаа морьдоо уясаар сууна.
Дараа онгорой хэмээх Цэрэндорж уяачын тухай бичнээ, Цэрэндорж уяачын услалгүй хоноод уралдуулж түрүүлгэсэн хээр даага болон тэдний адуунаас хот руу зарагдсан олон сайн адууны тухай өгүүлэх болноо..

Read Full Post »

Хүн малын зоо тэнийсэн урин цаг аа гэж

Categories: Бүлэггүй | Хоёрдугаар сар 4th, 2010 | by turuuairag | no comments

dsc_0479

Read Full Post »

Categories: Бүлэггүй | Хоёрдугаар сар 4th, 2010 | by turuuairag | no comments

orhon-river-horses-1

Read Full Post »

Зун хурдан болоосой

Categories: Бүлэггүй | Хоёрдугаар сар 4th, 2010 | by turuuairag | no comments

picture_018_a68dfcc2

Read Full Post »

© Copyright 2010 ТҮРҮҮ АЙРАГ All Rights Reserved
WP Theme Design by Animals Templates Sponsored by Weight Loss and SexHealthBlog.com