ТҮРҮҮ АЙРАГ


Pages

  • Home
  • Тухай

Categories

  • Бүлэггүй (124)

Archives

  • Наймдугаар сар 2010 (7)
  • Долоодугаар сар 2010 (26)
  • Зургадугаар сар 2010 (11)
  • Тавдугаар сар 2010 (8)
  • Дөрөвдүгээр сар 2010 (3)
  • Гуравдугаар сар 2010 (6)
  • Хоёрдугаар сар 2010 (7)
  • Нэгдүгээр сар 2010 (14)
  • Арван хоёрдугаар сар 2009 (6)
  • Арван нэгдүгээр сар 2009 (3)
  • Аравдугаар сар 2009 (8)
  • Есдүгээр сар 2009 (2)
  • Наймдугаар сар 2009 (7)
  • Долоодугаар сар 2009 (5)
  • Зургадугаар сар 2009 (4)
  • Тавдугаар сар 2009 (6)
  • Дөрөвдүгээр сар 2009 (1)
  • Блогчидын холбоос

    • Морьтон.нет

Meta

  • Нэвтрэх
  • Valid XHTML
  • XFN
  • About WordPress
  • WordPress

Subscribe

  • Complete Feed
  • Comments
« Ч.Улаан сайдын хүрэн
Аппалуз »

Судрын шинжээс

* “Бугын тахим мэт” хэмээн сударт өгүүлсэн борви нь “Усан ба хийн махбод”-ийн адуунд бий. Ийм адуу нь зооны хам нь дундач буюу нимгэн байдаг. Ажиглавал: Шаант чөмөг урт болоод хонгоноос боривны товгор хүртэлх зай уужим, хойд хөлөө хойш нь гүйцэд тэнэгэр гишгэнэ. Ийм борви эрлийз цусны адуунд их тохиолдоно. Тойгоны доод боривны булчингийн хотойсон хэсэг, хонгоны булчин боривны бүх шөрмөсний уулзвар хотгор хоёрын /зузаан/ өргөн нь боривны үений өргөнтэй тэнцүү байна.

* Өө сэвгүй сайхан борвитой адууны тоонд улсын болон их хурд, даншиг наадамд их хурдалж байсан “Буяндэлгэрийн хонгор”, “Сундуй жавын дүү зээрд азарга”, “Завхан Туяагийн халиун”, “Батсамбуугийн халзан” гэх мэт морьд багтана.

* Тайган хэмээх борви нь шаант /богтос/ чөмөг нь дээрх шинжжэс арай богиновтор болохоос хэлбэрийн хувьд ижил байна. Зогсч байх үеийн онцлог нь дөрвөн мөчөө хумисхийн зогсоно. Булчин шөрмөсний хат ихтэй гал махбодит адууны шинж юм.
* Шаант чөмөг тахир байдаг согог нь монгол адунд нэлээд тохиолддог. Харин уралдааны чиглэлийн сонгодог үүлдрүүд Англи, Араб, Ахелтеким зэрэг цэвэр цусны адуунд байдаггүй онцлогтой. Эдгээр үүлдрийн морьдын борвины хөгжил үнэхээр гайхамшигтай байдаг аж.

* Борвины үе нарийн чөөчгөр адуу бөгсний түлхэлтийн бяр муухан байна. Шаант, шилбэний ясны уулзвар хангалтгүй хөгжсөнөөс шалтгаалдаг. Мөн богтосны товгор яс нь богиноос борвины бүх сиймхий бага мэт харагдана.
* Хонгоны булчин их дороос эхэлсэн, богтосны товгорын залгаа бүлх шөрмөс хотгор мэт бол ийм адуу шөрмөсийн хат их, бөгсний бариатай байдаг талтай.
* Борвины хэлбэр нь тайгны шөвгөр шаант чөмөгний булчин борви шилбэний уулзвар үе нэг шугаман дээр давхацсан байрлалтай цэх шулуун бол зөв хэлбэртэй гэж үзнэ. Өө сэвгүй сайхан борвитой адууны тоонд улсын болон их хурд, даншиг наадамд их хурдалж байсан Буяндэлгэрийн хонгор, Сандуйжавын дүү зээрд азарга, Завханы Туяагийн Халиун, Батсамбуугийн халзан зэрэг морьд багтана.

эх сурвалж “Хийморь” сонин

This entry was posted on Баасан, Нэгдүгээр сар 29th, 2010 and is filed under Бүлэггүй. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

1 comment

зурагт тайлбартай оруулбал гоё шүү тйим боломж байддаггүй юм байх даа. Энэ талаар та нар бодооч

by Guest, wrote on 30.01.2010 - 03:51 | visit link

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

All fields marked with " * " are required.

© Copyright 2010 ТҮРҮҮ АЙРАГ All Rights Reserved
WP Theme Design by Animals Templates Sponsored by Weight Loss and SexHealthBlog.com