ТҮРҮҮ АЙРАГ


Pages

  • Home
  • Тухай

Categories

  • Бүлэггүй (117)

Archives

  • Долоодугаар сар 2010 (26)
  • Зургадугаар сар 2010 (11)
  • Тавдугаар сар 2010 (8)
  • Дөрөвдүгээр сар 2010 (3)
  • Гуравдугаар сар 2010 (6)
  • Хоёрдугаар сар 2010 (7)
  • Нэгдүгээр сар 2010 (14)
  • Арван хоёрдугаар сар 2009 (6)
  • Арван нэгдүгээр сар 2009 (3)
  • Аравдугаар сар 2009 (8)
  • Есдүгээр сар 2009 (2)
  • Наймдугаар сар 2009 (7)
  • Долоодугаар сар 2009 (5)
  • Зургадугаар сар 2009 (4)
  • Тавдугаар сар 2009 (6)
  • Дөрөвдүгээр сар 2009 (1)
  • Блогчидын холбоос

    • Морьтон.нет

Meta

  • Нэвтрэх
  • Valid XHTML
  • XFN
  • About WordPress
  • WordPress

Subscribe

  • Complete Feed
  • Comments
« Алтан эмээл
Судрын шинжээс »

Ч.Улаан сайдын хүрэн

Ойрд жоохон завгүй урт цагаар ажилаад блогтой юм нэмсэнгүй уучлаарай. Цагаан сар дөхөөд Монголруу хэдэн төгрөг савчих санаатай ажиллаад байна даа.
Би өөрийнхөө блогт клип оруулж чадахгүй болхоор сонсох дуртай “Аварга зээрд” клипийг Монгол эрийн хийморь блогоос оруулж өгөхийг хүссэн юмаа. Миний хүсэлтийн дагуу оруулж, дээрээс нь бүүр шүлэгтэй нь оруулсан байна лээ маш их баярласан шүү.

Аварга зээрд морьны шүлэг ая нь тасархай дээрээс нь Далантай дуучин маань бүүр сэтгэлд хоногштол сайхан дуулахыг нь яаан:
Бас клипны дүрсжүйлэлт энэ тэрийг ярих нь бараг илүүц болно доо, хүрэн морины хийц загвар биений зохицолдлогоо алхаа гишгээг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх болхоор би юу гэхэв. Үнэхээр ховорхон төрөх сайхан буян даа.

Ингээд Монгол улсын алдарт уяач Ч.Улааны зээрд морины тухай мэдэх жоохон түүхээсээ хуваалцая.

Аварга зээрд морь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын тогос хэмээх Борчулууны унган хүлэг. Зарим хүмүүс Доржхүүгийн адууных ч гэдэг. Яагаад ингэж ярьж байна вэ гэхээр энэ 2 хүн маань төрсөн ах дүү хүмүүс юмаа. Ах дүү улсууд сумын төвд бүх хүүхэд багачуулаа сургуульд явуулаад нэг нь сумын төвд суудаг нөгөө нь хөдөө бүх малаа хараад амьдардаг нийтлэг жишгийн дагуу амьдардаг ах дүү уяачид.

Тогос Борчулуун Доржхүү хоёр удам дамжсан хүрэн буурал, хүрэн голдуу адуутай. Эдний олон хүрэн буурал адуу Дарьганга сумынхаа наадамд цулбуурдуулсан байдаг. Нилээн олон жилийн өмнө Аварга зээрдийг нэрд гархаас өмнөхөн эднийхэний адуун дээр миний би очиж үзэж байсан билээ. Үнэхээр сайхан хүрэн буурал голдуу шингэвтэр дэл сүүлтэй адуутай. Хүрэн буурал гээд бичхээр 2 зүс мэтээр уншигдаад байж магадгүй юм, тийм биш шүү хүрэн дэвсгэртэй буурал юмуу хүрэн мөртлөө цоохор хондлойтой олон сайхан үрээнхэн морьтой айл байсан юмаа.
Ийм адуутай айлын унаган буян юмаа. Сүүлд сонсохнээ “аварга зээрд” сумынхаа наадамд нэг түрүүлээд зарагдсан хэмээдэг. Үнэн худлааг мэдэхгүй долоон саяар зарагдсан гэсэн яриа дуулддаг, улсад түрүүлсэнийхэн дараахан Ч.Улаан уяач шинэхэн маяиты машин бэлгэнд аваачиж өгсөн гээд Дарьгангынхан Улаан уяач Аварга зээрд морины тухай олон хууч яриаг хүүрнэдэгээ.
Би Ч.Улаан гишүүныг улс төрчийнхөн хувьд бол үнэлэлт дүгнэлт гаргах гэхгүй бас магтахгүй муулахгүй.
Моринд хайртай элэгтэй уяачынхан хувьд магтмаар сайшаамаар санагддаг аа.
Ямартай ч хүрэн морь Улаан уяачид ирээгүй бол яах байсан билээ сум оронтой байсан бол бас яах билээ г/м олон асуудал байна аа.
Моринд их элэгтэй хайртай жишээг хүрэн морио сэтэрлэсэн түүхээс нь би мэдэрдэг юм.
2008 оны Алтан овооны наадмаар хүрэн мориныхоо дөрвөн туурайг нь шар тосоор тослоод миний хүрэн морь ингээд төрж өссөн унаган хондондоо идээшиж дассан ижил сүрэгдээ ороод Алтан овоо Дарьгангынхаа хөх салхинаас өөр зүйл нуруундаа хүргэлгүй явдаа гээд сэтэрлэсэн гэдэг.
Сайн морь унасан газар ижил сүрэг лүүгээ хэрхэн тэмцдэг тэр адууны сэтгэлийг ойлгож мэдэрж л өөрийг нь алдарт уяачын замд хүргэсэн хайртай ажнайгаа хайрлаж ингэсэн болвуу. Сайн уяач сайн морь 2 хоорондоо ярьдаг ч гэдэг бараг үнэний ортой үг юмдаа.

This entry was posted on Бямба, Нэгдүгээр сар 23rd, 2010 and is filed under Бүлэггүй. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Сэтгэгдэл алга

Leave a comment

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

All fields marked with " * " are required.

© Copyright 2010 ТҮРҮҮ АЙРАГ All Rights Reserved
WP Theme Design by Animals Templates Sponsored by Weight Loss and SexHealthBlog.com