
Сайн адууг хөрвөөхдөө олон удаагын давтамжтайгаар хоёр тийшээ давж хөрвөөдөгөө гэдэг, хэдий чинээ олон давна тэр хэмжээгээр тухайн адууг чансаатай адуу гэж үнэлдэг уяач байдаг. Ажиглаж байхнээ зөв уяатай эмгэггүй адуу аливаа ажлын /хөлс авах, тарлах, уралдах/ дараа хөрвөөж биеийн зүдэргээгээ гаргаж байгаа нь элбэг харагддаг.
Тийм ч учраас манай уяачид адууний зүчээний нэг зайд хурдан морьдоо дураар хөрвөөж байх зай талбай зориудаар бэлтгэсэн байдаг.
Шинэ залуу уяач нар адууг хөрвөөлгөх талбай адууны хашаандаа хийхдээ тэгш хайрга чулуугүй эрүүл газарт нунтаг хуурай бууц жигдхэн асгаж бэлдвэл зохимжтой
