
11 сарын 4нд шалгаруулна хугацааг нилээн богиносоглоо. Шагнал хэвээрээ
Archive for Аравдугаар сар, 2009
Энэ хэний хурдан буян бэ тааврын цуврал 4
Categories: Бүлэггүй | Аравдугаар сар 31st, 2009 | by turuuairag | 21 comments
Хоржийлоо
Categories: Бүлэггүй | Аравдугаар сар 28th, 2009 | by turuuairag | no comments
Уралдааны замд
Categories: Бүлэггүй | Аравдугаар сар 28th, 2009 | by turuuairag | no comments
Эрэгцүүлэл
Categories: Бүлэггүй | Аравдугаар сар 24th, 2009 | by turuuairag | one comments
Монголын хурдан морины өнгө төрх цагийн аясаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Аливаа зүйл эерэг болон сөрөг хоёр талтай байдаг болохоор хурдан морины энэхүү шинэчлэл хөгжил ч бас эерэг сөрөг талтай надад ажиглагдаж байна. Доор дурьдсан зүйл миний л эрэгцүүлэл гэдгийг морьтон нэтийн хамт олон болон уншигч нар ойлгоорой. Судлаач шүүмжлэгчийн сууринаас хөндөөгүй гэдгийг бодолцоорой.
Шинэ цагийн Монгол адуу
Энэ нэр бидний чихэнд дасал болжээ, нэр томъёоны хувьд эхлээд хэдэн эрэгцүүлэл дурьдая. Яг ямар адууг Шинэ цагийн Монгол адуу гэх бэ?
Араб азарга Монгол гүүний дундаас
Монгол гүү Араб азарганы дундаас
Англи азарга Монгол гүүний дундаас
Дон Будынны үүлдэр болон бусад үүлдэр болон Монгол адуу дундаас гарсан болгоныг нэрлэх үү.
Хэдхэн жишээн дээр тайлбарлая. Макс группийн ухаа халзан, ноднин улсын наадмын соёолонгын түрүү. Энэ хавчиг морь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын буюу цэвэр Монгол гүү Оросоос оруулж ирсэн Буденны азарганы дундаас гарсан төл буюу одоогийн Шинэ цагийн Монгол адууны анхдагч шахуу төлүүдийн нэг. Манлай уяач Ононгийн гаралтай гүү Бадамдоржийн Араб азарга хоёрын дундаас Авзагын Мэндбаярын бор даага гарсан, бас л Шинэ цагийн Монгол адуу гэж гэх.
Ингээд л бид Англи Араб Орос адууг Монгол адуутай үржүүлгэнд оруулаад л гарсан эрлийз адуу бүрээ телевиз радио хэвлэл мэдээлэлгүй Шинэ цагийн Монгол адуу гээд зарлаад хэвшчих үү уяачид аа.
Миний бодлоор тус бүрээр ялгасан нэр хэллэгтэй болвол зүгээр санагддаг, эрлийз бүрийг хавтгайруулаад байх шиг.
Ингээд эрлийзүүлсэн адууг Шинэ цагийн Монгол адуу гэдэг юм бол тэртэй 50-60 жилийн өмнө Оросоос оруулж ирсэн азарга Монгол адууны дундаас гарсан тухайн үеийн адуу болгон Шинэ цагийн Монгол адуу гэсэн нэрийг нөхөн хүртэх эрхтэй ч юм шиг.
Үнэхээр бидний хэлж заншиж сурж байгаа Шинэ цагийн Монгол адуу хурдан байнаа, бага насанд сүүлийн хэдэн жил үнхээр ноёлж байгаа нь мэдрэгддэг.
Нэгдүгээр үеийн эрлийз эдгээр адууг Шинэ цагийн Монгол адуу гээд нэрлэчихлээ бид. Яваандаа яах уу энэ үүлдэр угшаа ч юм уу нэр томъёо ч юмуу энийг хадгалж үлдэхийн тулд нэгдүгээр үеийн эрлийз адууг Монгол адуутай үржүүлгэнд оруулах . ахиад л Араб юмуу Оростой нь эрлийзүүлэх үү. Нэгдүгээр үеийн эрлийзийг өөр угшилтай нэгдүгээр үеийн эрлийзтэйн үржүүлгэнд оруулаад үнэхээр жинхэнэ шинэ үүлдэр гаргаж авах гээд байна уу энийг судалсан мэдсэн хүн байна уу.
Эсвэл цаг хугацаа харуулах уу, цагийн урсгалаар жам ёсоороо явагдах ёстой процесс үү.
Би хурдан хурц адуу гаргаж авахын төлөө зүтгэж яваа хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Энэ ажил судалгаа шинжилгээнд хамарагдах ч юмуу үгүй ядаж нэгдсэн бүртгэл судалгаанд эрлийзүүлсэн тус бүрээрээ өөр өөр нэр хэллэгтэй байвал зүгээр юмуу гэсэн үүднээс хөндөж байгаа гэдгийг дахин хэлэе.
Нэр томъёоны хувьд иймэрхүү дутагдалтай байгаа бол маллагааны хувьд бас дутагдалтай тал бас байнаа. Ноднин Дорнод аймагд отроор явсан суурь адуу шуурганд уруудахад эрлийзүүд буюу шинэ цагийн Монгол адуу үнэхээр арчаагүй салхи сөрч чадахгүй хөтлөсөн нүдсэн ч явахгүй уруу харж зогсчихоод зориг зүрхгүй бэлчээрд биеэ авч явах чадвар зэрэг нь үнэхээр дутмаг. Энэ одоохондоо ажиглагдаж байгаа сөрөг талууд яваандаа ийм адуу их болохын хирээр сөрөг тал өшөө их мэдэгдэж магадгүй.Миний мэдэхгүй сөрөг тал байвал та бүхэн бичээрэй.
Гаднаас манайд ирж байгаа адуу эрүүл мэндийн шинжэлгээний талаар учир дутмаг байгаа жишээ мэр сэр дуулддаг. Ерөнхийлөгчид бэлэглэсэн араб бор үрээ хүртэл өвчтөй байсан гэсэн яриа байдаг.
Анх Араб Англи азарга цөөхөн орж ирж байх үед ойлголт бас дутагдалтай байж, тухайн үед энэ том амьтанд хураалгах гүү гээд л аль хөгшин олон унагалсан сав томтой биеэрхүү гүүгээ түүж хураалгадаг байсан. Тэгвэл энэ бүхэн одоо бараг л түүх болж, одоо манай уяач малчид Араб адууны сул талыг нөхөж чадах гүүгээ хураалгах болж үүнд залгаа сайтай зүрх зориг сайнтай мэтчилэн, түүнээс биений том жижэгийг айхтар харж үржүүлгэнд оруулахаа болж. Энэ мэтчилэн бид уг нь алхам алхамаар урагшилаад юм нээгээд байгаа юм шиг.
Дээр дурьдсан би Шинэ цагийн Монгол үрээнүүд хурдан нь үнэхээр бахтай гэж. Хурдан морьтой болох хүн бүрийн хүсэлд араб адуу бодогдож байгаа нь лавтай. Тийм адуутай эрлийзүүлэхгүй бол бага насанд томхон довтой наадамд айраг түрүү бдолтгүй болж байна гэсэн яриа ч дам дум дуулддаг. Тэр их хүсэлтэй зэрэгцээд гаднаас олон ч адуу ирэх байх ирсэн хэдэн ч гайхалтай хурдан тархах байх. Геометрийн өсөлт шиг өсвөл манай Монголын 2сая гаран адуу амархан бүгд эрлийзэж магадгүй юм.
Инээдэмтэй ч юмуу нэг жишээ сонссоноо хэлэе. Өнгөрдөг хавар нэгэн хурдан адуутай болохын хүсэлд автсан нэг залуу өөрийн сайн нэг гүүгээ Өлзийт хороололд нэгэн олны танил хүний малчинд нилээн хэдэн шил архи өгч байж Араб азарганд нь нууцаар гүүгээ гишгүүлж байгаа л дуулдсан. Гаднаас өөрөө авчирж чадахгүй ч үнэн хурдан хүлэгтэй болох гэсэн эр хүнийг муулалтай биш найздаа тусласан малчинийг юу гэлтэй. Энэнээс зөвхөн эрлийз адуутай болох хүсэл нийгэмд их байгаагын л илрэл.
Шинэ цагийн Монгол адууны уяа
Хүнээс дуулах нь ийм адуу айхтар нарийн эрдэм ухаан шаардсан уяа засал ордоггүй гэнэ
-яагаад гэж би асуулаа
Давхил нь бэлэн байдаг учраас үзүүрийн суултийг нь
гаргаж чадвал бараг болонтой гэх юм.
Бас л сонин хариулт, сайн өөрөө нарийн мэдэхгүй байж олон зүйл хөндсөн бол уучлаарай.
Ингэхээр бас л уламжлалт уяаны дэг жаяг дагаад л өөрчлөгдөх бүүр гээгдэх бий гэж болгоомжлол миний хувьд төрсөн гэдгээ нуугаад яахав.
Шинэ цагийн Монгол сөрөг талыг бичлээ одоо сайн тал руу ороё, үнэхээр сайхан хурдан байна. Адууны цус аймаг сум давж биш тив алгасч холдуулж байна.
Азарга гүүний тохироо бүрдээгүй ганц нэгхэн болхидуухан төлийг эс тооцвол нийтлэг гоё дэгжин өө хэлэхийн эцэсгүй загвар хийц сайтай адуу гарах юм.
Ний нуугүй хэлхэд манай адуу зарим аймаг тодруулвал Баянхонгор Говьалтай мэтчилэн нийтлэг давжаа жижэгхэн адуутай болж.
Тийм болхоор адуугаа эрлийзүүлж цус холдуулахгүй бол болохгүй болж, чухам гэхдээ яаж ямар адуугаар хэрхэн гэдэг л үлдэж байна. Та бүхэн үзэл бодлоо чөлөөтөй
Ховд аймгийн Үенч харъяат аймгийн алдарт уяач Шинэбаяр
Categories: Бүлэггүй | Аравдугаар сар 22nd, 2009 | by turuuairag | 7 comments
Нутаг гүйсэн хүлэг
Categories: Бүлэггүй | Аравдугаар сар 21st, 2009 | by turuuairag | no comments
Н. Тайванжаргалын өгүүллэг
Үүрийн гэгээ бүүдийж орчны байдал тодорч эхлэв. Халтар морь хангайн нэгэн сүрлэг уулсын хормойнд түр зуур биеэ амраагаад сэрж байгаа нь энэ байлаа.Тэрбээр нар буугаагүй хүн амьтан сэлүүхэн дээр нь газар дөхөх нь дээр гэдгийг мэдэж байсан учир уулын хормойгоор ороон цаашаа хөдлөв. Яг одоогоос гурван жилийн өмнө нялх ногоотой хаврын нэгэн шөнө буруу гартны гарт орж ижил сүргээ эх нутгаа орхин бусдын эрхэнд хүний нутаг зорьж байснаа санав.
Яг энэ замаар машины тэвшин дээр хоёр өдөр явж байж нэг газар ирсэн билээ. Тэгэхэд хэдий хавар байсан ч халтар морь онд тарган орсон ба шар үсээ хамгийн түрүүн гээж гөлчигөсөн сорлог үстэй болсон ба хэн ч харсан нүдэнд тусахаар содон байв. Мөн дааган наснаасаа эхлээд сумынхаа наадамд болон бусад сумын наадмуудаас арав гаран айраг түрүү аваад байсан билээ. Энэ бүхэн нь буруу гартнуудад таалагдаагүй учир ийнхүү хулгайлж алс хол хүний нутагруу зарсан билээ. Авсан хүн нь хүмүүсийн хэлдэгээр “орос” байв. Сумын төв дээр суудаг тэр хааяа халтар морийг унахдаа хэдэн өдрөөр архидан өл хоолгүй уядаг байв .Эмээл гэж даавуу, төмөр утас, хаймар, ремин ,янз бүрийн юмаар эвлүүлсэн хөсрий мод шиг янгирцагаа нуруунаас авдаггүй байлаа.
Тэр өвөл арай гэж нэг юм онд орсон боловч хавар нь эзэн нь нэгэн морин тэрэгчинд зарж орхив .Ийнхүү тэнгэрийн амьтан хог шороо ус түлш зөөдөг хүнд хэцүү ажил зүтгэх болов .Урьд эзнээ бодоход арай гайгүй мал мэддэг хүн таарсан бөгөөд түүнийг тарга тэвээрэг авахад нэлээд анхаардаг байв.Гэсэн ч өдөржин уулнаас мод ачиж том том савтай ус ачиж мөн янз бүрийн эхүүн үнэртэй хог новш ачих нь үнэхээр хүнд байлаа.халтар морь энэ хүнд хэцүү ажилд нухлагдсан ч ямар ч ааш зангүй урьдын адил хүний нүдэнд тусахаар байлаа .Тэрэгчинтэй янз бүрийн ажил зүтгэсээр нэг мэдэхэд л жил болсон байлаа.Тэгж байтал тэр сумын томоохон баяр болж халтар морины ажил улам ихдэв тэрээр баярын гэрүүдээр түлш тарааж ус ойртуулж айраг цагаа зардаг байлаа . Баярын хоёр дахь өдөр эзэн нь хэдэн нөхдүүдтэй баяр тэмдэглэн хөлчүүрхэж халтар морийг тархи толгойгүй ороолгож яваад нэгэн үнтэтэй jeep машиныг шүргэчихэв .Машины нүүрэн тал сүрхий их гэмтсэн учир эзэн нь нэлээд чанга хандав Ингээд бөөн асуудал болж шүүх цагдаа дээрээ тулж тэрэгчин буруудаж эрүүлжүүлэхэд 24 цаг суугаад гарсан ч асар том өрөнд унав .Угийн ядмаг амьдралтай байсан учир төлөх мөнгө байхгүй тул машины эзэн нь өрөндөө морий чинь авна гэхэд үгүй гэж хэлж чадсангүй . Ийнхүү халтар морь дахин эзнээ сольж хотыг зорихоор болсон ба шинэ эзэн нь энэ баярт хэдэн морьтой ирсэн боловч морьд нь гавьтай давхисангүй.Хотын нэгэн ойрхон суманд морьдоо буулгаж халтар морийг малчиндаа хүлээлгэж өглөө.Хэдий долоон сарын дунд үе гэсэн халтар морь тарга тэвээрэг муухан л байлаа .Шинэ эзний малчных 5-12 насны дөрвөн бандитай учир халтар морийг хонинд л хүүхдүүд нь унадаг байв. Хэдийгээр тэрэгчин шиг хүнд ажилд зүтгүүлэхгүй ч хүүхдүүд болсон хойно байнга уралдаж хаашаа л явна хар хурдаар нь давхидаг байлаа. Удалгүй тэр нутагт нэгэн баярын зар тарж хотоос эзэн нь ирж морьдоо уях болов.Шинэ эзний малчны отгон хүү 5 настай банди халтар морийг унан ойр зуур хонь мал эргүүлдэг байв.Хүүд ч халтар морь амархан дассан ба хаа сайгүй л салхи шиг хөнгөн амьтан дээр дарцаглаж давхидаг байв .Шинэ эзэн нэг хүнээс азарган үрээ авахаар болж халтар морийг наймаанд орлцуулахаар болсон малчны отгон хүү уйлж
-Би халтар морио өгөхгүй хэмээсэнд малчин өөрийн нэртэй нэгэн адууг оронд нь өгч халтар морийг авч үлдэв .Ахиад л нэг шинэ эзэнд очихоос аврагдсан ч 5 настай шинэ эзэнтэй болов.Хүү ч өдөр бүр хурдан морины үсэргээг дагаж давхих боллоо.Аав нь хүүдээ
-Миний хүү нас болгоныг биш зөвхөн их настай л уралд хэмээв .Учир нь эцэг нь хүүгээ хурданы морь унаж сурга гэж бодсондоо хүүгээ үсэргээний морьдтой уралдахыг зөвшөөрдөг байв . Эхний удаад халтар морь дундуур ирдэг байсан ч удалгүй хэд хоногоос байнга түрүүлэх болсонд эзэнд нь бусад уяачид
-Чи энэ халтар морио уяад үзээч гэж зөвлөх болов.
Эзэн нь ч үүнийг зөвшөөрч бусад морьдын адил уях болов .Үүнээс 3 хоногийн дараа их сунгаа болж их насанд 70 д морьд уралдснаас халтар морь хол тасархай түрүүлж олны анхаарлыг татаад зогссонгүй отгон хүү баярт түрүүлсэн юм шиг баярлаж байв.Эзэн нь халтар морийг түрүүнд нь уягдаж байсан морь гэдгийг мэдэв учир нь саяын сунгаанд хүү халтар морийг биш халтар морь өөрөө өөрийгөө авч хэрхэн уралдаж байгааг хараад ийнхүү бодов.Товлосон наадмын өдөр ч боллоо Эхний өдөр азарга бага нас уралдаж эзнийх морьд гавьтай давхисангүй дундуур шиг л давхицгаалаа .Энэ баяр бол нэлээд том баяр болж байгаа бололтой нас насанд нь зуу гаран морьд уралдаж байв .Хоёрдахь өдөр болж их нас уралдахаар болж морьдоо мордуулахад эзэн нь отгон хүүгээ балчирдана хэмээж арай туршлагатай хэмээн 9 настай ахаар унуулахаар болсонд
- Би унана хэмээн отгон хүү уйлж тэр хавьдаа хөөрхөн дайн дэгдээх шахав
-Энэ олон морин дунд миний хүү чадахгүй гэж ээж аав хоёр хичнээн учирласан ч отгон хүү зүтгэсээр унахаар болов .
. Нийтдээ хоёр зуу гаран их нас мордсон ба эзэн нь өөр хүний морь унаж байгаа ахыг нь дагуулан отгон хүүгээ мордуулсан билээ .Морьд ч барианаас эргэлээ.Ах дүү хоёр захаар нь гарсан ба үхрийн эвэр шиг хоёр үзүүр гаран морьдны зул задарч эхлэв.Халтар морь ч нэг үзүүрийг нь өнгөлөн давхилаа .Нуруун дээр жаахан хүүгийн гүүглэх шингэн дуу сонсогдож талын бүлээн салхи чихэнд шуугин хөл доор нь элс хайрга бутарч халтар морь улам тасран гарлаа .
-Дарж яваарай хэмээн хойноос хүүгийн ах хашгирч байв .
-За за хэмээн хүү хариулаад дэлэн дээр нь жолоогоо авчран дарав
Хэдий хэр давхисаныг бүү мэд хойно л ямар ч байсан хойно нь морин төвөргөөн сонсогдохоо байсан байв . Урд нь чиглүүлэгч машины туг дэрвэн цагаан тоос тэнгэрт хөөрч гагцхүү өөрөө өөрийнхө туурайн чимээг л сонсож байлаа .Нэг бага шиг хөтлийн үзүүрээд даван гарч ирвэл бариа холгүй харагдлаа .Нэгэнт ойрхон морь байхгүй учир нэгэн хэвийн хурдаа хадгалан давхиж байв.Бариа ойртох тусам тэнгэр дээр давхиж байгаа мэт сэтгэдэл төрөн наадамчин олон түрхэрч халтар морь нөөж байсан хурдаа энэ л зайд гаргахаа мэдсэн учир нэг доошоо зугуухан дарж хүүгийн гараас жолоогоо султгаад л энэ л газар гараанаас гарсан морь шиг үнэнхүү хурдыг үзүүлэн тарлахад морь бариач угтан гарч ирсэн ч гүйцсэнгүй наадамчин олон дундуур зүсэн орлоо.Халтар морь ийнхүү бүсийн хэмжээний том баярт түрүүлж эзэндээ 10сая төгрөг авчирч энэ гэр бүлийг аз жаргалд умбуулав .Тэр өвлөө цагаан сарын нэгэн баярт түрүүлж хаврын нээлтийн нэгэн баяр бас түрүүлж олон даяар танил болов. Гагцхүү халтар моринд нэг л юм үгүйлэгдэж байгаа нь тал хээр нутгийнхаа үнэр тансаг агь ганга тунгалаг цэнхэр нуур ижил сүргээ үгүйлсэн хэвээр байлаа.Тэр нутагт хавар жаахан оройтсон ч өвөл нь тэжээлтэй байсан учир тэнхээ тамир сайн байлаа .Нутаг гүйхийг хүлээн байсаар нэг л сартай шөнө нутгийн зүг гүйв . Даруй гүйсээр арав гаран хоносон бөгөөд нэгэн модтой уулсын хормойд хоноод хөдөлж байгааг дээр өгүүлсэн билээ . Ер нь ихэвчлэн шөнө хагаслаж гүйж байгаа билээ . Өдрийн халуунаар мод болон гуу жалганд бүгэж байгаад оройн бүрийгээр газар дөхдөг байв.Нэг бороотой өдөр өнжих шаардлага байхгүй тул модны цоорхойд явж байтал баахан нохой шуугин түүн дээр ирэхэд өшиглөхий нь өшиглаж хазахы нь хазсаар явтал хойноос нь урт уурга барьсан гурав дөрвөн морьтой хүмүүс гарч ирэн хойноос нь давхилдвал халтар морь давхисаар модноос гартал их тал өмнөөс угтаж зөөлөн салхи үлээж байлаа .Нөгөө морьтонгууд ч аль хэдийн хойно хоцорсон байлаа .Хөндийг уруудан явж байтал хойно бөөн дуу гарахыг сонсон эргэн харвал гурван мотоцкельтой хүмүүс ирж байлаа .Бүгд л уурга бугуйл болсон улс байв.Урдуур нь эргүүлж буцаахыг оролдсон боловч Халтар морь дайран гарав Хойноос нь чагнаалдан дөхөж ирэв . Уурга хүрэх газар ойртуулж болохгүй байсан учир хурд мэдэн зугтавч нэгэнг газрын бартаа байхгүй цагаан тал учраас яаж ч зугтаад дорхиноо л хойноос гүйцэж ирээд байв .Хэдий яаж ийгээд зугтсан ч аргагүй эрхэнд ийнхүү бусдын гарт оров .Тууврын зам болон олон хөлийн газар дагаж ашиг хөөгөөд амташсан шуналтангууд халтар морийг барин авч хөл хөөрцөг болон
-Чи үүнийг яаж олж харваа
-Ямар их зугтаадаг сэдрэг вэ
-Баруун зүгийн л адуу бололтой
-Бэлэн хоол юм биш үү
-Бас ч гайгүй тарган юм байна ш дээ гэж
-Одоо үүнийг яахав
-Замын гуанзанууд авах болов уу
- Даруй янзалахгүй бол хойноос нь эзэн нь ирж магадгүй гэж ярилцаж байгаад нэг нь зайдан унасаар нэгэн хот айлын гадаа ирэв .Үдэш нь уулын модны цоорхойд аваачиж маш бөх хатуу реминээр хэд хоног аргамжиж байгаад нэг шөнө машины гэрэл тусгаж байгаад амий нь таслаж толгой дөрвөн мөчнөөс нь бусдыг нь аван одов.
Бидний өвөг дээдэс нутаг гүйж яваа хүлэгт саад болохыг хамгийн их нүгэл гэж үздэг байсан ба тэр ч байтугай чоно ч гэсэн саад болдоггүй гэж ярьдаг байсан билээ.
Тоогүй алдаа
Categories: Бүлэггүй | Аравдугаар сар 8th, 2009 | by turuuairag | one comments
Оролдож байгаад би блог доторхи бүх зургаа устгачихлаа маш харамсалтай байна, яаж засах уу туслаач найзуудаа
Моринд эртэй Монгол эрчүүдын зургаас
Categories: Бүлэггүй | Аравдугаар сар 8th, 2009 | by turuuairag | no comments


Давхиан дундаас уургаа гоёхон шиг шүүрэх бас л сайхан шүү


