ТҮРҮҮ АЙРАГ


Pages

  • Home
  • Тухай

Categories

  • Бүлэггүй (117)

Archives

  • Долоодугаар сар 2010 (26)
  • Зургадугаар сар 2010 (11)
  • Тавдугаар сар 2010 (8)
  • Дөрөвдүгээр сар 2010 (3)
  • Гуравдугаар сар 2010 (6)
  • Хоёрдугаар сар 2010 (7)
  • Нэгдүгээр сар 2010 (14)
  • Арван хоёрдугаар сар 2009 (6)
  • Арван нэгдүгээр сар 2009 (3)
  • Аравдугаар сар 2009 (8)
  • Есдүгээр сар 2009 (2)
  • Наймдугаар сар 2009 (7)
  • Долоодугаар сар 2009 (5)
  • Зургадугаар сар 2009 (4)
  • Тавдугаар сар 2009 (6)
  • Дөрөвдүгээр сар 2009 (1)
  • Блогчидын холбоос

    • Морьтон.нет

Meta

  • Нэвтрэх
  • Valid XHTML
  • XFN
  • About WordPress
  • WordPress

Subscribe

  • Complete Feed
  • Comments

Archive for Дөрөвдүгээр сар, 2009

Надад маш их таалагдсан хүний дурсамжаас

Categories: Бүлэггүй | Дөрөвдүгээр сар 28th, 2009 | by turuuairag | 2 comments

Түмэн эх

Аварга зээрдийн тухай морь сонирхогч моринд хайртай найман настай балчираас, наян настай хөгшид хүртэл бүгд мэднэ. “Өвгөн зээрд” гэвэл

-Аан савах шиг хөлтэй, зээр шиг биетэй, хоёр чих нь үргэлж сойтоож явдаг, духан дундаа бундан хэлбэрийн тэмдэгтэй, дэл нь яг л жирвийтэл зассан хүүхний хөмсөг адил нэгэн жигд засмал дэлтэй, их догшин дүртэй, цавьдар зээрд зүсмийн шувуун зээрд гэдэг чинь тэр байхгүй юу. Хэмээн Дундговь, Төв аймгийн нутгийн бүх иргэд ам булаацалдан ярилцахыг сонссон юм.
Энэ морь их олон нэртэй гэдгийг дээрхээс уншсан байх. “Түмэн эх”, “Аварга зээрд”, “Шувуун зээрд”, “Өвгөн зээрд” бүгд л учир утгатай нэрүүд.
-”Түмэн эх” цолыг 20-р зууны магнай хүлэгт орсон болохоор нь өргөмжилж өгсөн.
-”Аварга зээрд” цолыг улсад 3 түрүүлж, 5 айрагдсан учраас олгосон.
-”Өвгөн зээрд”, “Шувуун зээрд” эдгээр нэрүүдийг морь сонирхог ч олон түмэн өгсөн.
Морины хувьд 20 нас гэдэг бол 60 настай өвгөн л гэсэн үг. 25 настай байхдаа ч уралдаж байсан энэ домогт хүлэг “Өвгөн зээрд” хэмээх хүндэт нэрийг хүртээд, шувууны сүүдрийг өмнөө гаргаж үзээгүй болохоор нь “Шувуун зээрд” хэмээн нэрийджээ.
Ёстой л төр түмэндээ цоллогдсон цуутай хүлэг. Уясан эзэнтэйгээ тэнгэрт халисан ч өөрийн болон эзнийхээ алдар нэрийг монгол газар шороондоо мянга мянган жил өнгөрсөн нь ч арилхааргүй тод тамгалан үлдээсэн.
Төв аймгийн Баянцагаан сумын Боржигон овогоос гаралтай өвгөний Батбуянгийн адуун сүргийнх. Нутагтаа морь сургагчаараа гойд алдаршсан Гүнд хэмээгч нь шүдлэн үрээ байхад нь адуун дундаас нь барьж эмээллэж мордоод уулыг тал болтол, талыг там болтол булгиулаад номхруулж дийлээгүйн гэнэлээ. Тэр шөнөдөө уяж хоноод өглөө өлөнгөөр нь өдөрт хоёр морь сэлгэж унадаг тал газраар өөд уруугүй давхиулаад орой нь өөрөө ядраад гэртэй ирэхэд зээрд морь амьсгаа ч үгүй хамраа сарталзуулан ирээд ахиад булгичхаар харцтай байсан гэдэг.
Батбуян минь морийг сургаж болдог доо энэ чинь ёстой араатан лугаа адил юм. Үүнийг азарга болгож хэрэвч болохгүй ярдаг юм болно. Эзнээ алж ч мэдэх эд байна.
Гүндээ эзнээ алдаг монгол морь гэж би дуулаагүй юм байна. Эзнээ олж очвол зуунд сонсогдохооргүй хурдан хүлэг гарна даа. Тэгэхдээ бидэн шиг хүмүүст гүйцэгдэхээргүй хүлэг байна гээд баруун гуян дээр нь 99 номер даруулаад агтанд явуулж байсан. Тэр үед агт гэдэг бол албан татвар гэсэн үг Баян сумын галт тэрэгний зогсоол дээрээс ачуулаад гаадад гаргадаг байлаа. Гэвч тэр шөнөдөө ногтоо мулталж зугтаагаад нутагтаа ирсэн юм. Тэр жилд нь хөнгөлөөд нутгийн буурал Түгжиг Тавхай гэдэг хүнд зарсан.Авсаныхаа жил соёолон насандаа Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд уралдаж түрүүлээд уяан дээрээ байхад нь Батбуянгийн ганц охин Надмид авсан мөнгөнийхөө талыг төлөөгүй хэмгээд хазаарыг нь мулталаад уяан дээрээс нь тавьж явуулжээ.
Тавхай гуайн ээж эмэгтэй хүн хазаарыг нь мулталсан морь бузартай байдаг юм тэр чигээр нь орхи гэж хэлсэн гэдэг. /Батбуянгийн ач хүү Бямбаа/
“Төөрсөөр төрөлдөө” энэ үг адгуус амьтанд ч бас хамаатай ажээ. Балирын хөндийн цуутай баян Жамсранжав гуай зээрд морийг хавчиг соёолон/6настай/ байхад нь худалдаж аваад 7 настай хавчиг өнжөөд, 8 настай их нас байхад нь уяжээ. Өөрийн дүү болох Банзрагчийн нэр дээр уяж өөрөө дагаж явдаг байж.

-10 настай байхдаа анх ардын хувьсгалын 40 жилийн ойд улсын наадамд уралдаад нийт 645 их наснаас хэдэн саахалтын зайтай түрүүлж ирж байсан. Манай ажаа “Алдар толгой” ороогоод нэг улаан юм гараад ирэхээр нь энэ чинь мотициклуудаа тэгэхдээ техникийн тоос газарт, хүлэгийн тоос тэнгэр өөд босдог. Тоос нь тэнгэрлүү тэмүүлсэн байна даа гэхэд нь зээрд морь нь ирж явсан гэдэг. Биенийх нь хөлсийг хусаж байхад нь дараагийн морьд ирж байсан. Үүнээс хойш улсад 10 гаруй жил уралдсан. Энэ хугацаандаа 3 түрүүлж, 5 айрагдсан. Давхар уяатай аймаг сумын наадамд уралдуулахад эцэж цуцсан шинжгүй түрүүлээд л ороод ирнэ. Нэг жил Мөнхбат аварга наадамд барилдаж түрүүлчихээд манай майхныг сураглан байж ирээд зээрд морины минь духыг ханцуйгаараа арчаад өнөөдөр Хан уулын ар дээр “Адгуусан төрлөөс чи, аавын хүүгээс би” бид хоёр түрүүлж ард түмэндээ үүрдийн мөнхөд дурсагдахаар гавъяа байгуулладаа хэмээгээд духаа наагаад уйлж байсан юм. /Жамсранжавын охин Нэргүй/

Үнэхээр л тэнгэр язгуурт жигүүртэн шувуу газарт буугаад ирсэн мэт далавч мэт дөрвөн туурайтай, бусад морьдын тоосыг үнэрлэж үзээгүй зуунд дуурсагдах хурдан хүлэг ажээ. Тэгэхдээ “эрийг нас, уулыг цас” гэдэгчилэн хорвоогийн жам ёсоор адгуус хүртэл хөгширдөг нь бичигдээгүй хууль.
-25 нас хүрэхэд нь чи бид хоёр цуг өтөллөөдөө хөөрхий. Одоо чи минь адуун сүрэгтэй байж, энгүй их талынхаа аагтай ногоог амьсч, ариун тунгалаг усаараа ундаалж байгаад үхэгдээ гээд хазаарыг нь мултлаад адуун сүрэгт нь тавихад уяан дээрээ ирж зогсчихоод явдаггүй байсан. Хөлсөлж, тарлаж байгаа морьдыг харан хөлд нь хий ороод хамраа сэтэртэл янцгаагаад байхлаар нь өвөө маань хазаар авч очоод бариад авахад урьд нь толгойндоо уурга хүргэдгүй, хөлөндөө чөдөр хүргүүлдэггүй, том хүнийг унуулдаггүй гараар барих гэж бүтэн өдржингөө хөөцөлддөг байсан зээрд морь маань толгой өгөн хазаарлуулж байсан юм. Төв аймгийн Баянцагаан сумын наадамд очоод өглөө морьдоо уяа тойруулж байгаад гаргалаа. Зээрд морио зогсоогоод хүүхдийг нь буулган эмээлийнх нь олмыг тайтал зээрд морь маань галзуурсан мэт аавыг маань толгойгоороо нударч түлхээд эмээлээ авхуулахгүй сүүлээрэй шарвуулаад, нүднээс нь нулимс нь тулаад хангинатал янцгаагаад байхлаар нь хүүхдийг нь мордуулаад явуулчихсан. Морьд эргээд барианд ойртоход Дашцэрэнгийн буурал /10 настай/ морьтой зуузай холбоод давхиж явлаа. Хүмүүсийн захад хүрч ирэхэд наадамчин олон түмэн алга нижигнүүлэн ташиж, хашгиралдахад зээрд морины минь чих нь хулмайгаад урагшаа тэмүүлээд байхад буурал морины бөгсөн дээр дэрлээтэй орж ирсэн. Үүнийг хараад наадам үзэж байсан бүх л хүмүүс нулимс дуслуулж байсан. Өвөө маань нударгаараа нулимсаа нударчихаад морилуугаа гүйж байсан. /Банзрагчийн хүү Дашдаваа/
Энэ наадам бол зээрд морины сүүлчийн уралдаан байсан юм. Ямарч морины тоосыг үнэрлэж үзээгүй шандаст хурдан хүлэгийн хувьд 2-т орно гэдэг үнэхээр хөгширсөнийг нь харуулж байна. Буурал морины ард орсон ч түрүү морины байг өгөөд зээрд морь зодог тайлсан гэдэг.
26 настайдаа өвгөн зээрд Балирын арын судгын хунгаргалсан цасанд 4 хөл нь зоолттой босоогоороо үхсэн юм. Жамсранжав гуай тэмээн тэргэн дээр ачаад гэртэй авчирсан. Түүний хавирга чигчий хуруу шиг нарийн, савх шиг бөөрөнхий байсан гэдэг. Зээрийн хавирга л ийм байдаг юм үнэхээр тэнгэр заяат хурдан хүлэг байж дээ. Одоо толгой нь Төв аймгийн “музей”-д хадгалаатай байгаа.
Энэ бол 20-р зууны 8 магнай хүлэгийн нэг “Түмэн эх” зээрд юм.

Гал дөрвөн туурай нь хурай хурай

Тод магнай торгон жолоо нь хурай хурай

Хүлэг тань хурдан байг

Setgel zuin 2-12 oyutan N.Oyunsuwdiin bichlegees

Read Full Post »

© Copyright 2010 ТҮРҮҮ АЙРАГ All Rights Reserved
WP Theme Design by Animals Templates Sponsored by Weight Loss and SexHealthBlog.com